Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2015 оны 5-р сарын 11-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

  1. Ерөнхий заалт
    1. www.bet.minu.mn нь Mongol ID компанийн спорт тааврын албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, үйлчилгээний эрх авч данс цэнэглэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
    2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээний эрх худалдан авч, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Mongol ID компани /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
    4. Хэрэглэгч вебсайтын үйлчилгээний нөхцөл болон тааврын дүрмийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.bet.minu.mn вебсайтаар үйлчлүүлж байгаа болно.Хэрэглэгч вебсайтын үйлчилгээний нөхцөл болон тааврын дүрмийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.bet.minu.mn вебсайтаар үйлчлүүлж байгаа болно.
  2. Вэб сайтын үйл ажиллагаа
    1. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
    2. Байгууллага вэбсайтын тоглолтын хуваарь болон бусад мэдээллийн шинэчлэл зэргийг бүрэн хариуцна.
    3. www.bet.minu.mn вебсайтын үндсэн таавар, улирлын таавар, халз таавар, жакпот тааврууд сайтын зүгээс гаргасан тааврын дүрмийн дагуу явагдаж, тааврын тухай аливаа нэг маргаан вебсайтын тааврын дүрмийн дагуу шийдвэрлэгдэнэ. Тааврын дүрмийг дараах холбоосоос уншина уу.
    4. А. Үндсэн таавар

      Г. Улирлын таавар

      Б. Халз таавар

      В. Жакпот таавар

      Д. Бусад

    5. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  3. Вэбсайтын хэрэглэгч
    1. Вэбсайт нь хэрэглэгчийн гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу спорт тааварт оролцохыг хүссэн хэрэглэгч нь вэбийн гишүүн байх ёстой.
    2. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн и-мэйл хаяг, нууц үгийг оруулна.
    3. Хэрэглэгч насанд хүрсэн буюу 18-аас дээш настай байх бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
    4. Нэг хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
    5. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Тухайн дансанд тааварт оролцсон түүх, хувийн мэдээлэл болон банкнуудын мэдээлэл хадгалагдана.
    6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч тоглолтонд оролцож, таавар илгээж болох бөгөөд тааврын тоонд хязгаарлалт байхгүй. Таавар бүрт илгээх дуслын тоо 200,000-аас дээшгүй байна.
    7. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн дансыг хаана.
  4. Үнэ, төлбөр тооцоо
    1. Голомт, Хаан, Худалдаа Хөгжил, Төрийн банкуудын картаа холбон дансаа дуслаар цэнэглэх боломжтой.
    2. Хэрэглэгчийн илгээсэн тааврын хувилбар бүрээс дуслын үнийн дүнгийн 5%-ийг байгууллага үйлчилгээний шимтгэл болгон авна.
    3. Хэрвээ тухайн илгээсэн таавраа цуцлах боломжтой хугацаанд цуцласан бол 5%-ийн үйлчилгээний шимтгэл авахгүй
  5. Татвар суутгах
    1. Таавраас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тодорхой шимтгэл суутгана.
    2. Хэрэглэгчийн хожсон дуслаас 40%-ийг гэнэтийн орлогын татварыг суутгана. Тухайн таавар илгээхээс өмнө хэрэглэгчид очих дуслын дүнг тооцоолон харуулна.

    3. Жишээ нь:

      Тааварт илгээсэн дуслын дүн
      10000
      Шимтгэлийн дараах дусал (5%)
      9500
      Хожих магадлалын коэффициент
      2,20
      Боломжит хожих дусал
      20900
      Ашиг
      11400
      Татварт өгөх дусал (Ашгийн 40%)
      4560
      Татварын дараах хожих дусал
      6840
      Нийт таавраас хожих дусал
      16340
  6. Вэбсайтын цагийн хуваарь
    1. Вэбсайтын үйл ажиллагаа: 24 цаг/7 хоног
    2. Вэб оператор: Даваа-Баасан: 09.00-21.00, Бямба:11.00-18.00, Ням:11.00-18.00 цаг
    3. Дуслын онлайн цэнэглэлт : 24 цаг
  7. Буцаах нөхцөл
    1. Хэрэглэгч дусал картын худалдан авалт хийсэн болон буцаах өөрийн дансанд байгаа дуслыг бусдад шилжүүлэх болон буцаан банкныхаа картын данс руу шилжүүлэн авах боломжтой.
    2. Буцаан банкныхаа карт руу татахаас өмнө 3 болон түүнээс дээш удаагийн тоглолтонд оролцсон байх ба "Миний мэдээлэл" хэсгийн "Банкны мэдээлэл"-ийг үндэслэн мөнгөн гуйвуулга хийх учраас "Банкны мэдээлэл" хэсгийг сайтар нягтлах шаардлагатай.
  8. Бусад заалт
    1. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
    2. Mongol ID компани нь хоёр хэрэглэгч хоорондын харилцаанд, мөн чат, сэтгэгдэл хэсэгт бичигдсэн зүйлст хариуцлага хүлээхгүй.
    3. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг и-мэйл, чат, сэтгэгдэл ашиглан, эсвэл сайтын холбоо барих хэсгээр /утсаар/ вэб админтай холбогдон авч болно.