Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-30 09:05

Фабио Каннаваро ажлаа өглөө

2006 онд Италийн шигшээ багийн ахлагчаар тоглож, ДАШТ-д түрүүлэн тухайн жилдээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан Фабио Каннаваро БНХАУ-ын шигшээ багийг ердөө хоёр тоглолтод удирдаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэд нутагтаа Тайланд, Узбекистаны багуудад тус бүр 1:0-ийн харьцаатай хожигдсон юм.

45 настай Каннаваро өчигдөр өөрийн цахим хуудастаа өөрийн гэр бүл болон Хятадын супер лигийн “Гуанжоу Эвергранд” багтаа илүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаа учраас энэхүү шийдвэрийг гаргасан талаар мэдээлжээ.

Каннаваро 3-р сарын 15-ны өдөр БНХАУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон билээ. Түүнээс өмнө тус багийг Каннаварогийн нутаг нэгт Марчело Липпи удирдаж байсан бөгөөд АНЭУ-д болсон Азийн АШТ-ий шөвгийн 8-д Ираны багт 3:0-ийн харьцаатай ялагдсаны дараа ажлаа өгөөд байсан юм. БНХАУ-ын шигшээ баг энэ оны 9-р сараас эхлэн 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Уншсан : 9
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like