Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-30 09:04

Мерседесийн давхар цохилт

Формула 1 ДАШТ-ий энэ улирлын 4 дэх гранпри Азербайжан улсын нийслэл Баку хотод боллоо. Энэ жилийн эхний 3 гранприд дараалан тэргүүн байр эзлээд байсан Германы Мерседес баг энэ удаад ч мөн өндөр амжилт гаргаж чаджээ. Тус багийн Финлянд нисгэгч Валтери Боттас Баку хотын гудамжны тойрог замд хамгийн шилдэг нь байсан бөгөөд 306.049 км зайг 1 цаг 31 минут 52.9 секундийн хугацаанд туулсан амжилтаар ялагчаар тодорчээ. Энэ нь түүний улирлын 2 дахь ялалт байсан юм. Харин түүний араас Мерседес багийн Их Британи нисгэгч,  Дэлхийн 5 удаагийн аварга Льюис Хамилтон барианд орсон байна.

Ингэснээр Германы баг уралдааны түүхэнд өмнө нь гарч байгаагүй дээд амжилтыг тогтоосон юм. Тус багийн хослол улирлын эхний дөрвөн гранприд дараалан эхний хоёр байрыг эзэлсэн нь өмнө гарч байгаагүй бөгөөд түүхэнд анх удаа ийм амжилтыг бүртгүүлжээ.

Харин тэдний гол өрсөлдөгч Феррари багаас Дэлхийн аварга Себастьен Феттел 3-р байрыг эзэлсэн бол Рэд Булл багийн Макс Ферстаппен 4, Ферраригийн Чарлес Леклерк 5-р байруудад тус тус орсон байна. Ч. Леклеркийн хувьд хамгийн хурдан тойрог хийж, нэмэлт онооны эзэн болсон байна.

Ийнхүү Бакугийн гранпригийн үр дүнд нисгэгчдийн цомын өрсөлдөөнийг Финлянд нисгэгч В.Боттас дахин тэргүүлж эхэллээ. Тэрээр 87 оноотой байгаа бол багийн анд Л.Хамилтон 86 оноотой болж дэд байранд бичигдэж байна. Дараагийн гранпри Испанийн Барселона хотын Каталуня авто тойруулгад болно.    

Уншсан : 26
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like