Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-30 09:02

Бостон Сэлтикс цувралыг тэргүүлж эхэллээ

Дорнод бүсийн плэйоффын хоёрдугаар шатанд таарсан Милоуки Бакс болон Бостон Сэлтикс багууд цувралын эхний тоглолтоо Баксын талбай буюу Фисерв Форум центрт хийлээ.

Тоглолтын эхлэлийг Сэлтикс маш сайн хийж эхний үед 26 авсан бол Бакст 17 оноо алджээ. Харин тоглолтын хоёрдугаар үед талбайн эздийн тоглолт сэргэж 33 оноо авсан бол Сэлтикст 26 оноо алдсанаар эхний хагаст 52:50 харьцаатай эн тэнцүүхэн өндөрлөсөн юм. Харин тоглолтын гуравдугаар үеэс эхлэн Бостон Сэлтикс багийн хамгаалалт бүр илүү нягт байж тоглолтын санаачлагыг гартаа авч чадсан байна. Ялангуяа Яннис Антэтокунмпо дээр хийж байгаа хамгаалалт маш сайн болж байсныг дурьдах хэрэгтэй.

Улмаар үндсэн цагт 112:90 харьцаатай Бостон Сэлтикс ялалт байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ.

Кайри Ирвинг 26 оноо 7 самбар 11 оновчтой дамжуулалт, Аал Хорфорд 20 оноо 11 самбар, Жэйлен Браун 19 оноо авсан бол Яннис Антэтокунмпо 22 оноо, 8 самбар авсан ч 33.3%-тай довтолсон байна. Мөн Крис Миддлтон 16 оноо, 10 самбар авсан ч талбайдаа хийсэн цувралын эхний тоглолтондоо ялагдаж талбайн давуу талаа алдлаа.

Цувралын хоёр дахь тоглолт Милоуки Баксын талбайд 05 сарын 01-ний өдөр явагдана.

Уншсан : 29
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like