Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-29 08:28

Аталанта клуб 23 жилийн дараа финалд өрсөлдөнө

Италийн цомын тэмцээний хагас шигшээн сүүлийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд оноолт таарсан Фиорентина – Аталанта багуудын хувьд эхний тоглолтдоо 3-3 харьцаатай тэнцээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн шөнө Бергамо хотод болсон хариу тоглолт 2-1 харьцаатай талбайн эзэн Аталанта багийн ялалтаар өндөрлөсөн байна.

Словени хагас хамгаалагч Йосип Иличич, Аргентин гаралтай Итали жигүүр Алехандро Гомез нар гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн юм. Ингэснээр Аталанта клуб хоёр тоглолтын нийлбэр 5-4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, Италийн цомын тэмцээний шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй болжээ.

Энэхүү амжилтыг тус клуб одоогоос 23 жилийн өмнө үзүүлж байсан бөгөөд 1995-96 оны улиралд Фиорентинатай шигшээд таарч ялагдал хүлээж байсан түүхтэй. Харин тус баг тэртээ 1963 онд Италийн цомыг цор ганц удаа хүртэж байсан аж.

Энэ жилийн цомын тэмцээний шигшээ тоглолт 5-р сарын 15-ны өдөр Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Аталанта энэхүү тоглолтод Лацио клубын эсрэг хийх юм.

Уншсан : 36
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like