Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-29 08:27

Жон Хавличек таалал төгслөө

Бостон Сэлтикс багийн домог алдрын танхимын гишүүн Жон Хавличек 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Жон Хавличек Охайо Стэйтийн их сургуульд 1959-1962 оны хугацаанд тоглож 1960 онд NCAA аварга болж улмаар 1962 оны долдугаар сонголтоор Бостон Сэлтикс багт драфтлагдсан билээ. Тэр цагаас хойш 16 жил Бостон Сэлтикс багт хүчин зүтгэхдээ 8 удаа аваргын цомыг өргөсөн юм.

Мөн:

  • 26,395 оноо
  • 8,007 самбар
  • 6,114 оновчтой дамжуулалт
  • NBA финалын Үнэ цэнэтэй тоглогч
  • 13 удаагийн бүх одод
  • 4 удаа Бүх NBA 1-р баг
  • 7 удаа Бүх NBA 2-р баг
  • 5 удаа Бүх хамгаалалтын 1-р баг
  • 3 удаа Бүх хамгаалалтын 2-р багт нэрлэгдсэн шилдэг тоглогчдын нэг байсан билээ.

“Жон бол бусдад үргэлж анхаарал халамж тавьдаг, даруухан энэрэнгүй нэгэн байсан. Аваргын мэдрэмж, онцгой бүхэн түүнд байсан. Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн Бостон Сэлтикс багийн удирдлагууд мэдэгдлээ.

Уншсан : 9
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like