Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-29 08:26

Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медаль хүртлээ

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ийн жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр Монголын эрэгтэй бөхчүүдийн эхний хүрэл медалийг авчирлаа.

Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан бөгөөд өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарав. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга, ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү, “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байлаа. Гэвч түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүх эрхтэй болов.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг хүртэв.

Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан Кыргызстаны Дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөр ялагдсан боловч өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид эртний Хятадын нийслэлээс нэг мөнгө (Ө.Батзул), хоёр хүрэл медаль (Б.Отгонбаяр, Г.Ганхуяг) хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Уншсан : 24
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like