Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-15 11:15

140 хөгжөөн дэмжигч саатуулагдав

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд үргэлжилж, Италийн аварга Ювэнтус клуб Нидерландын Аякс багийн талбайд зочилсон. Амстердам хотод болсон тоглолт хэдийгээр 1-1 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөсөн ч хоёр багийн дэмжигчдийн хувьд эв найрамдлаас хол байсан аж.

Ялангуяа зочин багийн дэмжигчид байдлыг хурцатгах өндөр магадлалтай байжээ. Цэнгэлдэхийн орчимд цагдаа нар өндөр даралттай ус шүршигч ашиглан дэмжигчдийг тараасан байна. Улмаар хүчний байгууллагын ажилтнууд тоглолт эхлэхээс өмнө 140 дэмжигчийг түр саатуулсан бөгөөд тэдний ихэнх нь Ювэнтусийн дэмжигчид байсан аж. Үзлэг хийхэд тэднээс гал гаргах зориулалттай хэрэгслүүд болон зэвсэг илэрсэн байна.

Цэнгэлдэхийн ойр орчмоос төдийгүй ойролцоо метроны буудлаас мөн зэвсэгтэй бүлэг дэмжигчдийг баривчилсан байна. Тэдгээр бүлэг дэмжигчдийн хувьд бороохой, тугны иш, алх зэргээр зэвсэглэсэн байжээ. Саатуулагдсан дэмжигчдийг Амстердам хотын цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Баярмөнх 

Уншсан : 36
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like