Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-15 11:15

Арсенал, Челси ялалт байгууллаа

Европын хөлбөмбөгийн холбооны Европа Лигийн шөвгийн 8-ын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатны гол тоглолтоор нэрлэгдэж байсан Английн “Арсенал” – Италийн “Наполи” багуудын эхний тоглолт “Эмирэйтс” цэнгэлдэхэд болсон байна. Тус тоглолтын 15 дахь минутад “Арсенал”-ын хагас хамгаалагч Аарон Рамзи гоолын салхийг хагалжээ. Уэльс тоглогч энэ зун Италийн “Ювентус” клубт очих нь тодорхой болоод байгаа билээ.

Энэ гоолоос 10 минутын дараа өнгөрсөн зуны ДАШТ-ий дараа Англид газардсан Лукас Торрейра эсрэг багийн 2 ч хамгаалагчийг аргалж, хаалганд хийсэн цохилт “Наполи”-ын тоглогч Кулибалигаас хачир аван хаалганд оржээ. “Арсенал”-д тооны харьцааг холдуулах өөр хэд хэдэн боломж гарч ирсэн ч ашиглаж чадаагүй.

Улмаар “Их буучид” энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай ялалт байгуулснаар томоохон давуу талтай боллоо. Хариу тоглолт 7 хоногийн дараа Италид болно. Одоогоор Премьер Лигийн хүснэгтийн 5-р байранд бичигдэж байгаа “Арсенал” түүнээс өмнө буюу ирэх Даваа гарагт “Уотфорд”-ын талбайд зочилж, бас нэгэн чухал тоглолт хийнэ.

Арсенал 2:0 Наполи (Европа Лиг, Эмирэйтс стадион)

Гоол: Рамзи 15’, Кулибали а.г 25’

Гарааны бүрэлдэхүүн:

Арсенал (3-4-1-2): Чех; Сократис, Косьелни, Монреаль; Мэйтлэнд-Найлс, Торрейра (Элнени 77), Рамзи, Колашинац; Өзил (Мхитарян 67); Обамеянг, Ляказетт (Ивоби 67)

Наполи (4-4-2): Мерет; Хюсай, Максимович, Кулибали, Руй; Каллехон, Фабиан (Унас 83), Аллан, Зелиньски; Мертенс (Милик 66), Инсинье (Юнес 83)

Шар хуудас: Хюсай

Бусад тоглолтуудын үр дүн:
Вильярреал (Испани) 1:3 Валенсиа (Испани)
Бенфика (Португал) 4:2 Айнтахт Франкфурт (Герман)
Славиа (Чех) 0:1 Челси (Англи)

Уншсан : 28
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like