Спортын төрөл
Онцлох тоглолтууд
Нэмэлт тааврууд
Ирэх тоглолтууд
Нийтлэсэн: Саруултөгс
2019-04-03 08:19

Леброн Жэймс энэ зуны “ДАШТ”-д оролцохгүй

“NBA”-ийн супер од, “Лос Анжелес Лэйкерс” багийн довтлогч Леброн Жэймс энэ зун БНХАУ-д болох сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцохгүй гэнэ.

Гэхдээ “NBA”-ийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 4 удаа хүртэж байсан 35 настай тоглогч 2020 онд Токиод болох Олимпийн наадамд оролцох боломжтой аж. Леброн 2012 оны Олимпийн наадамд түрүүлснээс хойш АНУ-ын шигшээ багт тоглоогүй байгаа бөгөөд 2016 онд “Кливленд Кавальерс” багтайгаа “NBA”-ийн аварга болсны дараа Риогийн Олимпийн наадмыг өөрийн хүсэлтээр өнжиж байсан удаатай. 

Жэймс АНУ-ын шигшээ багийн хамтаар 3 удаагийн Олимпийн наадамд оролцохдоо 2004 онд хүрэл, 2008, 2012 онд алтан медаль авч байсан билээ. Гэхдээ Олимпийн наадмаас өөр олон улсын тэмцээнд 2007 оноос хойш оролцоогүй. Леброн өнгөрсөн зун “Кливленд Кавальерс”-ыг орхиж, “Лос Анжелес Лэйкерс”-т нэгдсэн. Гэвч Лэйкерс 6 дахь улиралдаа дараалан плэй-оффт шалгарч чадсангүй. Иймээс АНУ-ын шигшээ багийн фэнүүд Леброныг энэ зун ДАШТ-д оролцож магадгүй хэмээн найдаж байсан билээ. Тэрбээр 2018-19 оны улиралд ердөө 55 тоглолтод оролцсон нь карьерынх нь хамгийн бага үзүүлэлт юм. 

А.Одбаяр

Уншсан : 36
Та нэвтэрч байж сэтгэгдэл оруулна уу. Нэвтрэх
Нийт дуслын коэффициент
0.00
Хожих дусал
0.00
Нэвтрэх шаардлагатай!
Лигийн хүснэгт
Europe League
тоглолт
оноо
NBA
тоглолт
оноо
Premier League
тоглолт
оноо
Facebook like