Танилцуулга

  1. MINU BET гэж юу вэ?
    1. “Монгол Айди” ХХК-ийн MINU брэндийн BET бүтээгдэхүүн нь монголын анхны спортын тааврын платформ юм. Энэ нь спортын хорхойтнуудын хамгийн ихээр сонирхдог сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний тоглолтуудыг зөвхөн үзэх биш дэмждэг багийнхаа болон бусад тоглолтууд дээр цахим орчинд, цахим төлбөрийн нэгж "дусал" ашиглан таавар тавьж тоглох боломжтой юм.
  2. MINU BET ямар давуу талтай вэ?
    1. Тааврын олон төрөл, тоглолт бүрийг алгасахгүй, дуслаа хурдан өсгөх боломж, тоглолт дуусмагц систем таны тааврыг боловсруулж, таны хожсон ДУСАЛ нэмэгдэнэ.
    2. Улирлын тааврыг илгээсэн тохиолдолд цуцлах боломжгүй.
  3. Ямар төрлийн тааврууд байгаа вэ?

    Тааврын 4 төрөлтэй. Үүнд:

    1. Үндсэн таавар /нэмэлт асуултууд/ - Тухайн тоглолтын ерөнхий үр дүнг тааж, тухайн тоглолтын үйл явцтай холбоотой нэмэлт асуултуудад хариулна.
    2. Улирлын таавар - Улирлын турш үзүүлэх амжилтыг тааварлана. Улирлын тааврыг улирал эхлэхээс өмнө, улирал эхэлсний дараа хэзээ ч өгч болно. Үр дүн нь улирлын эцэст гарна.
    3. Халз таавар – Хоёр хэрэглэгч хоорондоо тоглоно.
    4. Жакпот - 10 тоглолтын үр дүнг тааж нийт хуримтлагдсан шагналын санг хожно.

    Мөн үүнээс гадна таны сонирхлыг ихээр татах “Нэмэлт тааврууд” вэбсайтын нүүр хуудаст байрлах бөгөөд цаг үеэс улбаалан гарах асуултууд байх болно.