Тааврын дүрмүүд

Энэхүү тааврын дүрмүүд нь 2015 оны 5-р сарын 11-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

  1. Үндсэн тааврын дүрэм
    1. Тааврын тухай – bet.minu.mn сайтын үндсэн таавар нь спортын олон төрлөөр явагдаж, тухайн спортын тоглолтуудын үр дүн болон тухайн тоглолтын агшинг, лигийн үр дүнг тааварлана.
    2. Үндсэн таавар дотроо хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний асуулт нь тухайн тоглолтын хожих, зарим спортод тэнцэх, хожигдохыг таах ёстой. Харин удаах асуултууд нь тухайн тоглолтын явцтай холбоотой нэмэлт асуултууд тавигдана.
    3. Нэмэлт асуулт нь тухайн спорт, тоглолтоос хамаарч 0-10 асуулт байж болно.
    4. Тухайн тоглолттой холбоотой асуултуудад зэрэг олон хариулт илгээвэл дусал хожих коэффициент нь үржигдэнэ. Нэг л асуултад буруу хариулвал тухайн үржигдсэн бусад асуултууд зөв байлаа ч таавар нийтдээ буруу болно. Жишээ нь: Нэг тоглолтонд үндсэн болон нэмэлт асуултууд нийлээд 11 асуулт тавигдсан үед та хэдэн ч асуултад нь хариулж болно. 5 асуултад зэрэг хариулна гэж үзвэл тухайн 5 асуултын дусал хожих коэффициентүүд хоорондоо үржигдэнэ.
    5. Хэрвээ та зэрэг олон асуултад хариулахгүй гэж үзвэл нэг асуултад хариултаа сонгоод дуслынхаа хэмжээг тавьж, таавраа илгээх замаар асуулт бүрт уг үйлдэл давтагдана.
    6. Тухайн лигийн тоглолтуудын үр дүнгүүдийг тааж, хооронд нь үржүүлэх боломжтой. Жишээ нь: Английн Премьер лигийн тухайн тойрогт тавигдсан 10 тоглолтын хожих, тэнцэх, хожигдохыг тааж, коэффициентүүд нь үржигдэнэ.
    7. Тухайн спорт, тоглолт хоорондын нэмэлт асуултуудын коэффициент үржигдэхгүй. Жишээ нь: Сагсанбөмбөг, хөлбөмбөгийн асуултууд хоорондоо үржигдэхгүй, мөн нэг лигийн өөр тоглолтууд нэмэлт асуултууд хоорондоо үржигдэхгүй. Зөвхөн тухайн тоглолтын асуултуудын дусал хожих коэффициент хоорондоо үржигдэнэ.
    8. Тухайн лигийн үндсэн асуултыг бусад лигийн тоглолтын үндсэн асуулттай зэрэг хариулах боломжгүй. Жишээ нь: Английн премьер лигийн нэг тоглолтын ерөнхий үр дүнг, Ла лигийн аль нэг тоглолтын үр дүнтэй зэрэг таах боломжгүй.
    9. Таавар тухайн тоглолт эхлэхээс 1 цагийн өмнө хаагдана. Үүнээс өмнө өөрийнн тавьсан таавраа цуцлах боломжтой.
  2. Улирлын тааврын дүрэм
    1. Тааврын тухай – bet.minu.mn сайтын улирлын таавар нь хэрэглэгч тухайн лигийн эцсийн үр дүнтэй холбоотой тааврууд юм. Тухайн лигийн эцсийн үр дүн гарснаар тааврын үр дүн гарна.
    2. Улирлын тааврыг илгээсэн тохиолдолд цуцлах боломжгүй.
  3. Халз тааврын дүрэм
    1. Тааврын тухай – bet.minu.mn сайтын халз таавар нь хэрэглэгч хоорондоо буюу 1-ийн эсрэг нэг тоглож, өөрсдийн таавраа илгээх бөгөөд тоглолтын үр дүн тухайн тоглогчдын тааврын ялагчийг тодруулна.
    2. Хэрэглэгч тухайн спортын төрлөөс хамаарч өөрийн тааврын хариултаа илгээх бөгөөд хөлбөмбөгийн спортод хожих болон тэнцэх гэсэн давхар хариултаар тавина.
    3. Хэрэглэгчид хоёр талаас тааварт илгээх дуслаа харилцан тохиролцох боломжтой. Тэнцүү хэмжээний, эсвэл харилцан их бага дуслын дүн бүхий таавар илгээх боломжтой.
    4. Хэрэглэгчид харилцан таавраа илгээж, халз таавраа баталсны дараа тааврыг буцаах боломжгүй.
  4. Жакпот тааврын дүрэм
    1. Тааврын тухай – bet.minu.mn сайтын жакпот таавар нь тухайн зарласан хугацаанд сайтын зүгээс тавьсан асуултуудад хариулж, бүгдийг нь зөв таасан хэрэглэгч ялагч болно.
    2. Хэрэглэгч сайтын зүгээс тогтоосон тогтмол дуслын хэмжээгээр жакпот тааварт оролцох ба хамгийн сүүлд үр дүн нь дуусах тоглолтын дараа бүх асуултад зөв хариулсан хэрэглэгч жакпот санд цугласан дуслыг хожно.
    3. Хэрвээ ялагчаар 1-ээс дээш тоглогч шалгарвал жакпот санг тэнцүү хэмжээтэй хувааж өгнө.
    4. Нэг хэрэглэгч хэдэн ч хувилбар илгээж болно.
    5. Сайтын зүгээс асуусан тодорхой асуултын хугацаа дуусахад ялагч тодрохгүй бол жакпот сан цаашид хадгалагдан үлдэж дараагийн асуултын багц руу шилжинэ.
    6. Таавар тухайн багц асуултын эхний тоглолт/асуулт эхлэхээс 1 цагийн өмнө хаагдана. Үүнээс өмнө таавраа өөрчлөх, цуцлах боломжтой.
  5. Бусад
    1. Тухайн тааврын хариултад таны өгөх хариулт байхгүй бол та тааварт хариултаа илгээхгүй байх эрхтэй.
    2. Тухайн тоглолт хойшилсон бол тааврыг цуцлаж, таны илгээсэн дуслыг буцааж өгнө.
    3. Хэрвээ тухайн тоглолт дундаасаа цуцлагдсан тохиолдолд FIFA.com-с гаргасан үр дүнг тоглолтын үр дүн гэж тооцно.
    4. Тухайн тоглолт цуцлагдсан ч эхний гоал орсон бол нэмэлт асуултын хариултад тооцогдоно. Мөн тоглолт зогссоноос өмнөх гоалыг сүүлийн гоалоор тооцно. /Уг мэдээллийг FIFA.com-н үр дүнд суурилах болно/