Түгээмэл асуулт хариулт

  1. Бүртгүүлэхэд алдаа гарсан бол яах вэ?
    1. Та bet.minu.mn сайтын “Бүртгүүлэх” гэсэн цэсэнд нэвтэрч өөрийн мэдээллийг бөглөж, “Үйлчилгээний нөхцөл”-ийг уншиж танилцан зөвшөөрч байвал зөвшөөрөх гэсэн сонголтыг чагталж бүртгүүлнэ. Нууц үг нь нэг том үсэг, нэг тоо, нийтдээ доод тал нь 6 тэмдэгтээс бүрдсэн байна.
    2. Үүний дараа танд бүртгэлээ баталгаажуулах и-мэйл ирж, баталгаажуулснаар та MINUBET болон “Монгол Айдия Групп” ХХК-н бүх системд нэвтрэх эрхтэй хэрэглэгч болно.
  2. Нэг хэрэглэгч зөвхөн нэг тааварт оролцох уу?
    1. Хэрэглэгч зөвхөн нэг тоглолтоор хязгаарлагдахгүй, тухайн өдөр болж буй бүхий л тааварт оролцож болно.
  3. Тааварт оролцоход дуслын дээд доод хязгаар бий юу?
    1. Тааварт оролцох дуслын доод хязгаар 1000, дээд хязгаар 200.000 дусал байна.
  4. Илгээсэн таавраа цуцлах боломжтой юу?
    1. Үндсэн тааврын төрөлд л цуцлах боломжтой. Гэхдээ таны илгээсэн тухайн тааврын тань тоглолт эхлэхэд 60 минутаас бага хугацаа үлдсэн бол цуцлах боломжгүй.
    2. Мөн улирлын таавар, халз таавар, жакпот, нэмэлт тааврууд бүгд таавраа “ИЛГЭЭХ” товч дарсан л бол цуцлагдахгүй.
  5. Илгээсэн дуслынхаа тоог өөрчлөх боломжтой юу?
    1. 1000 дусал гэж бичих гэж байгаад 10,000 гэж бичих зэрэг хэрэглэгчээс өөрөөс нь шалтгаалсан алдааг бид залруулж өгөх үүрэг хүлээхгүй.
  6. Бүртгүүлсний давуу тал юу вэ?
    1. Та таавар илгээхийн тулд зайлшгүй бүртгүүлэх хэрэгтэй. Мөн та Бүртгүүлснээр байнгын хэрэглэгчдийн урамшуулалд хамрагдах боломжтой.
  7. Халз тааварт оролцох үед оролцогчоо сольж болох уу?
    1. Халз тааврын өрөө үүсгэсэн хүн баталгаажуулалт хийгээгүй бол нөгөө оролцогчоо өөрчилж болно. Харин өрөө үүсгээгүй хүн, эсвэл тааврыг баталгаажуулсны дараа бол ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй байна.
    2. Тоглолтын хуваарь өөрчлөгдсөн тохиолдолд илгээсэн таавар яах вэ?
    3. Тоглолтын хуваарь өөрчлөлт орсон бол таны илгээсэн тааврыг цуцалж, илгээсэн дуслыг тань эргүүлэн олгоно.